Хүүхэд, өсвөр үеийн тасаг
- Хүүхэд, өсвөр үеийн тасаг
- Хүүхдийн цусны хавдар, хүүхдийн халдварт өвчин, харшил
Хүүхэд, өсвөр үеийн анагаах ухаан нь төрсөн үеэс өсөлт дуусах хүртэлх бүх насны хүүхдэд тохиолдох өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх замаар хэвийн өсөлт хөгжилийг хангах, улмаар нийгэмд бие даан идэвхтэй амьдрах боломжийг бүрдүүлэхийг зорьдог.
Манай тасаг нь хүүхдийн хавдар, хүүхдийн харшлын өвчин, хоол боловсруулах замын өвчин, дотоод шүүрлийн өвчин, халдварт өвчнийг оношилж эмчилдэг. Мөн эрүүл нярай, хүүхдүүдэд дархлаажуулалт хийж, халдварт өвчний тархалтыг бууруулан, эрүүл мэндийн зөвлөгөө өгч эцэг эх, хүүхдүүдийг зөв эмнэлгийн мэдлэгтэй болгоход анхаарч байна.